Монголын НАС-ын салбарын спортын VI их наадам Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 300 орчим тамирчид сагсанбөмбөг, гарбөмбөг, ширээний теннисийн төрлөөр өрсөлдөж өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан хотод НАС-ын салбарынхан бужигнаж өнгөрүүллээ. Зохион байгуулалтыг МШМХ-ны Хойд бүс хариуцсан дарга Дэмидвандан тэргүүтэй Дархан-Уул аймгийн эмнэлэгүүд, эмч, мэргэжилтнүүд маш өндөр түвшинд зохион байгуулсанд салбарын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Удахгүй наадмын эргэн тойронд болсон зурагтай мэдээ оруулах болно.